Солонгос эмч

Бүсгүйчүүдийн мөрөөдөл "Мөнхийн залуу" – царайгаа хэрхэн хадгалах вэ?

Солонгос улс бол гоо сайхнаараа дэлхийд алдартай улс юм. Арьсны хөгширөлтөөс зовж буй бүсгүйчүүдэд “Залуу хүнийх шиг арьс, цагаахан гэрэлтсэн залуу хүнийх шиг арьс” бол бүхий л бүсгүйчүүдийн хүсэл мөрөөдөл байдаг. Солонгос улсад нүүр царай болон биеийн хэсэг тус бүрийг залуужуулж өгдөг нарийн мэргэжлийн туршлага ихтэй эмч нар их байдаг.
Сөүл Кангнам болон Жэжү аралд 1,000 гаруй Medical Aesthetic(гоо сайхан косметик) эмнэлэгүүдэд өдөр бүр шинэ, шинэ гоо сайхны технологиор дэлхийн орон бүрийн аялагчид үйлчлүүлэгчдийг татсаар байна.

Ийнхүү нэр хүндээ хадгалан дэлхийн өнцөг булан бүрийн мэс засал хийлгэхийг хүсэгчид Сөүл хотын Кангнам дүүргийг зорьж буй шалтгаан юу вэ?

Солонгосын гоо сайхны бүтээгдэхүүний компаниас Солонгосын 1000 гаруй бүсгүйчүүдийг оролцуулан санал асуулга хийсний үр дүнд Солонгосын бүсгүйчүүд ерөнхийдөө одоогийн өөрийн бодит наснаас дундажаар 5 насаар бага харагдахыг хүсдэг гэсэн судалгаа гарчээ.
Судалгааны үр дүнд оролцогчдын 79% орчим нь залуу харагдахын гол нь үрчлээгүй, унжаагүй арьстай байхыг хүсдэг гэсэн бөгөөд ойролцоогоор 60% орчим нь төрөлхийн биш арчилгааны үр дүнд залуухан харагдах боломжтой гэж хариулжээ.

Солонгосын нарийн мэргэжлийн эмч нар нь Азийнхний нүүрний хэлбэр болон арьсны онцлогийн талаар сайн мэддэг бөгөөд үүнийгээ арчлан сайжруулж одоогийнхоос нь залуу харагдуулах мэс ажиллагаанд гаргуу сайн. Нүүрний ерөнхий хэлбэрийг зөөлөн, биетэй байдлаар засварлан нүүрний хэмжээг жижиг болгох эсвэл үрчлээг арилган одоогийн өөрийнх нь наснаас хамаагүй залуу харагдуулах үр дүнг өгдөг.
Бүсгүй хүн хэн ч бай гоо үзэсгэлэнг хүсэн мөрөөдөх эрхтэй. Мөн орчин үед өөрийнхөө хичээл зүтгэлийнхээ хэмжээгээр гоо үзэсгэлэнтэй болох мөрөөдлөө бодит болгож болдог үе ирсэн болохоор төрөлхийн царайлаг зүс царайг гайхуулахаас илүү анхаарал тавьж, арчилсны үр дүнд бий болсон зүс царайгаа гайхуулах нь бүтээлч орчин үеийн эмэгтэйн дүр төрх болов уу.

Сүүлийн үед stem cell-ээр өөр шилжүүлэн суулгах аргыг ашиглан залуу харагдуулах моод Солонгос улсад өргөн дэлгэрч байна. Сүүлийн үед 40-50 насныхан төдийгүй 20-30 насны хүртэл залуу харагдуулах хэлбэрийн нүүр царайг бий болгохын тулд маш их хичээл зүтгэл, идэвхи гаргаж байна.
Өөрийн биеэс гаргаж авсан stem cell-ийг ашиглан булцгар дүр төрх шаардлагатай байгаа хэсэгтээ шилжүүлэн суулгавал гэмтсэн эсийг нөхөн сэргээж байгалийн булцгар дүр төрхийг бий болгож өгч чаддаг мэргэжлийн эмч нараараа Солонгос улс алдартай.

Ийм үндсэн эсээр өөх шилжүүлэн суулгах нь нүүр царай төдийгүй хөх, бөгс зэрэгт хүртэл мэс ажиллагаа хийх боломжтой ба өөрийн биеийн хэсэг болох гэдэс, гуя зэргээс шаардлагагүй өөхийг авч үндсэн эсээр өөх шилжүүлэн суулгах технологийг ашигладаг учраас хүсч буй хэсэгтээ булцгар, хонхор биш мэдрэмжийг нэмж, нөгөө шаардлагагүй хэсгээсээ жин хасах үр дүн хүртэл авах боломжтой нь нэг сумаар хоёр туулай буудахтай адил юм.

Young Life in Seoul(美在首尔)

Young Life in Seoul(美在首尔)нь Сөүл хотын Кангнам дүүрэгт тоо томшгүй их туршлага, мэдлэгтэй дэвшилтэт технологи бүхий тоног төхөөрөмжтэй эмнэлэгүүдтэй хамтран ажиллаж байна.

Алс холын гадаад орнуудаас онгоцоор ирсэн гадаадын иргэд Солонгосын чадвартай мэргэжлийн эмч нартай холбогдох нь тийм ч амар биш байдаг.
Бидний хувьд тухайн салбартаа 10 ба түүнээс дээш жилийн арвин туршлага, чадварыг хослуулсан мэргэжлийн эмнэлэгт өндөр түвшиний эмч нар бүхий л мэс ажиллагааг хариуцах болно.
Солонгост хамрын мэс засал хийлгэсэн нэр хүнд бүхий жүжигчдийн 10 хүн дундаас 9 –ийнх нь хувьд л гэхэд энгийн хүмүүс мэс засал хийлгэсэн эсэхийг хараад мэдэх боломжгүй байдаг. Ийм түвшинд мэс заслын үр дүн төрөлхийн юм шиг болдог.

Young Life in Seoul(美在首尔)-тай хамтаар Medical Aesthetic(гоо сайхан косметик) эмнэлэгт гоо сайхны мэс засал хийлгэж байсан үйлчлүүлэгчид нь мэс засал хийлгэсний дараагаар дээд зэргийн сэтгэл ханамжийг өгдөг. Юу юунаас илүү мэс засал хийлгэсний дараагаар мэдрэх сэтгэл ханамж нь үнэхээр төрөлхийн юм шиг гоо үзэсгэлэнтэй боллоо гэдэгт байдаг нь анхааралыг татдаг.

Солонгосыг зорьж буй үйлчлүүлэгчид нь сайхан болох мөрөөдөлдөө хөтлөгдөн сэтгэл хөдлөх, нөгөө талаар бас айдастай байдлаар Солонгост ирцгээдэг. Солонгосын анагаах ухааны технологийн хөгжил нь өдөр өдрөөр хөгжиж байна. Гоо сайхны мэс заслын улмаас сэтгэлийн шархтай болсон, гоо сайхны мэс заслын улмаас сэтгэлийн зовлонтой байсан бол Солонгос улс түүнийг шийдвэрлэх хамгийн тохиромжтой газар байх болно.

Сөүл хотын Кангнам дүүрэгт гоо сайхны мэс засал хийлгэх болон аялалыг хослуулах зорилгоор Солонгосыг зорьвол Young Life in Seoul (美在首尔) -ийн хаалгыг эхлээд тогшоод үзээрэй. Та санхүүгийн хувьд боломжийн зардлаар нэр хүндээ хадгалан буй Сөүл хотын Кангнам дүүргийн алдартай гоо сайхны мэс заслын эмнэлэгүүдээр үйлчлүүлэн өөрийн залуухан болон үзэсгэлэн төгөлдөр дүр төрхийг бий болгох боломжтой болно.

한국의사 소개이미지

Солонгос эмч

  • 리젠성형외과
  • 원진성형외과
  • BK성형외과
  • 그랜드성형외과
  • 라프린
  • 아이디
  • 압구정연세안과
  • 미인만들기성형의원

ETC

마이너스
No Title Name Date Hit
[first]... [prev] [next] ...[last] (total 0 ::: 0 page)