Солонгос эмнэлэг

Солонгосын Сөүл хотын Кангнам дүүрэг нь Medical Aesthetic(эмчилгээний гоо сайхан, гоо сайхны мэс засал, гоо сайхан) зэрэг салбаруудаараа дэлхийд алдартай. Түүний шалтгаан нь юу вэ?

Солонгосын Сөүл хотын Кангнам дүүрэг болон Жэжү арал дээр 1,000 гаруй Medical Aesthetic(гоо сайхан косметик) эмнэлэг(гоо сайхны мэс засал, арьс арчилгаа, шүдний эмнэлэг болон Beauty shop) байдаг ба Хятад, Орос, Монгол, Вьетнам зэрэг олон орноос үзэсгэлэн төгөлдөр зүс царайтай болохыг хүссэн олон үйлчлүүлэгчид ирсээр байна.

Солонгосын гоо сайхны салбар нь 1965 онд анх хөгжиж эхэлсэн бөгөөд өнгөрсөн хугацааны турш 50 гаруй жилийн өсөл хөгжлийн замыг туулан одоо нүд, хамар, хөх, өөх соруулах, нүүрний хэлбэр засах, үндсэн эс шилжүүлэн суулгах зэрэг төрлүүдэд дэлхийн хамгийн аюулгүй гэсэн чанараараа мэс заслын өрсөлдөх чадвараа хамгаалан хадгалсааар байна.

Та бүхэн Сөүл хотын Кангнам дүүрэгт ирээд гудамжаар алхаж үзэхэд л энэ газар нь яагаад гоо сайхны мэс заслын гол төв гэж дуудагддагыг өөрийн эрхгүй мэдрэх болно. Сөүл хотын гоо сайхны мэс заслын 70-80% нь энэ дүүрэгт төвлөрсөн байдаг бөгөөд өндөр хөгжсөн гоо сайхны мэс заслын технологиор өдөр бүр хүчтэй өрсөлдөөн явагдаж байдаг гоо сайхны мэс заслын нэгдсэн эмчилгээний цогцолбор газар гэж болно. Тиймээс энэ газар нь Солонгосыг зорьж ирсэн гадаадынханд маш алдартай хороолол болсон бөгөөд өнөөдөр ч өндөр зэрэглэлийн анагаах технологио үргэлжүүлэн хөгжүүлсээр байна.

서울시티버스와 제주도이미지

Тэгвэл Сөүл хотын Кангнам дүүрэг болон Жэжү арал дээр байдаг 1,000 гаруй Medical Aesthetic эмнэлэгүүд дундаас тохиромжтой үнэ болон дээд зэрэглэлийн тоног төхөөрөмжтой эмнэлэгтэй хэрхэн холбогдох боломжтой вэ?

Солонгосын засгийн газар эрүүл мэндийн яамнаас зөвшөөрөл авсан бөгөөд гадаадын иргэдийг Солонгост тав тухтай аюулгүй аялуулах хөтөчийг хийх эрх бүхий ажилчидтай Соонгосын бүхий л Medical Aesthetic эмнэлэг болон Beauty shop –уудтай хамтран ажиллах гэрээ байгуулж үйлчлүүлэгч хаана ч очсон аюулгүй, тав тухтай аялах баталгааг Young Life in Seoul(美在首尔) гаргаж өгнө гэдгээ мэдэгдэж байна.

미란다커와행사장, TV방영

01. Солонгост гоо сайхны мэс засал хийлгэх болсон тохиолдолд аль эмнэлэгт очих хэрэгтэй вэ?

Солонгосын Сөүл хотын Кангнам дүүрэг болон Жэжү арал дээр 1,000 гаруй Medical Aesthetic эмнэлэгүүд үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд гадаадын иргэн аль эмнэлэг нь мэс заслыг сайн, чадварлаг хийдэг эсэхийг мэдэхэд хэцүү байдаг. Солонгос хүн ч гэсэн эмнэлэгийн онцлогыг ойлгохгүй интернетээс асуудаг. Young Life in Seoul (美在首尔)-ын хаалгыг тогшвол хамгийн дээд зэрэглэлийн тоног төхөөрөмжтэй, нарийн мэргэжлийн эмчтэй эмнэлэгийг сонгон үйлчлүүлэгч таны биеийн онцлогт тохируулан хөтөч хийн танилцуулах болно.

02. 2 Интернетэд олонд танигдсан томоохон эмнэлэгүүдэд л очиж байж мэс засал аюулгүй хийлгэх боломжтой юу?

Бүхий л эмнэлэгүүдэд мэргэшсэн төрөл гэж байдаг. Томоохон эмнэлэг байлаа ч нүд, хамар, хөх, өөх соруулах зэрэг энэ бүгдийг нь сайн хийдэг байхгүй. Тодорхой хэсгийн мэс засалдаа гаршсан мэргэжлийн эмч байх шаардлагатай.
Томоохон эмнэлэг нь голдуу мэргэжлийн түвшин болон тоног төхөөрөмж нь сайн болохоор аюулгүй байх боломжтой боловч үйлчлүүлэгч их байдаг тул гол төлөөлөх эмчтэй хуваариа тааруулах нь хүндрэлтэй байх тохиолдол байдаг нь үнэн.
Young Life in Seoul (美在首尔)-ийн хаалгыг эхлээд тогшвол үйлчлүүлэгч таны мэс засал хийлгэх хэсэг болон биеийн онцлогт таарч тохирсон хамгийн зөв эмнэлэгийг аялалын тань хуваарьт тааруулан сонгож захиалга хийж өгөх боломжтой.

03. Солонгост ирэхийн өмнө танилцуулж буй компани эсвэл аялал жуулчлалын компанид эмнэлэгийн мэс заслын зардалыг урьдчилан төлж болох уу?

Маш аюултай арга юм. Гадаадаас урьдчилан төлбөрөө хийгээд Солонгост ирвэл яах аргагүй маш сайн эмнэлэгт мэс засал хийлгэх нь хэцүү гэж бодоход л болно.
Гадаадад байхдаа эхлээд мэс заслын талаар зөвөлгөө ч авалгүй төлбөрөө төлөх тохиолдолд үйлчлүүлэгч та өндөр төлбөр төлсөн хэдий ч Солонгост сайн эмчилгээ хийлгэх нь хэцүү учраас заавал Солонгост ирээд Солонгосын эмнэлэгт очин урьдчилан зөвөлгөө авч төлбөрөө төлөхийг санал болгож байна.
Young Life in Seoul (美在首尔)-ий захиалгын цахим хуудсаар дамжуулан эх орноосоо хөдлөхийн өмнө захиалгаа хийвэл мэс засал хийлгэх хэсэг болон биеийн онцлогт тань тохирсон эмнэлэг, хуваарь зэргийг тааруулах боломжтой ба Солонгост байх хугацаандаа тав тухтай аялах боломжтой.

04. Солонгос эмнэлэгүүд нь Солонгос хүн болон гадаад хүнд үнийн ялгаатай үйлчилдэг үү?

Солонгос үйлчлүүлэгчийг бодвол гадаад үйлчлүүлэгчийн төлбөр нь бага зэрэг өндөр ба энэ нь бүх эмнэлэгүүд яг адилхан.
Учир нь гадаад хүнд зориулсан тав тухтай байдлыг хангахын тулд орчуулагч ажиллуулж, сурталчилгааны материал бэлдэх зэргээс шалтгаалан зардалууд нэмэгддэг тул Солонгос хүний үйлчилгээний төлбөрийг бодвол бага зэрэг өндөр байдаг.
Гэхдээ нэг адил эмнэлэгийн мэс заслын үнийн дүн үйлчлүүлэгч өөрөө хувиараа захиалга хийснээс Young Life in Seoul (美在首尔)- компаниар дамжулан захиалгаа хийвэл бага зэрэг хямд төсөр болж мөн илүү олон боломжуудыг ашиглах болдог.(Зочид буудал захиалах болон машинаар үйлчлэх зэрэг бүхий л зүйл дээр бид илүү олон боломжуудыг санал болгоно)

05. Young Life in Seoul (美在首尔)-тай хамтаар Кангнам дүүрэгт мэс засал хийлгэх болсон тохиолдолд ямар ямар ашигтай зүйлс байдаг вэ?

1. Солонгосын засгийн газар(эрүүл мэндийн яам)-аас зөвшөөрөл авсан учраас Солонгосын засгийн газрын хүлээн зөвшөөрсөн аюулгүй найдвартай газар юм.
2. Дээд зэрэглэлийн тоног төхөөрөмж, нарийн мэргэжлийн эмчтэй маш олон эмнэлэгүүдтэй хамтын ажиллагааны хэлцэлтэй байдаг тул үйлчлүүлэгчийн биеийн онцлог байдалд тохирсон өндөр зэрэглэлийн эмнэлэгийг сонгож өгөх боломжтой.
3. Сөүл хотын Кангнам дүүрэг болон Жэжү аралын гоо сайхны эмнэлэгт мэс засал хийлгүүлэхийн тулд визний үйлчилгээ үзүүлнэ.
4. Мэс заслын өдрийг оролцуулахгүйгээр Сөүл хот болон Жэжү арлаар аялахад тань хөтөчийн үүрэг гүйцэтгэнэ.
5. Сөүл хотод арьс арчилгааны мэргэжлийн гоо сайхны бүтээгдэхүүн, бэлэн хувцас зэрэг татваргүй бараа худалдаж авах боломжтой газруудыг танилцуулна.
6. Дээд зэрэглэлийн эмнэлэгт захиалга өгөх ба хувь хүн өөрөө очсоноос илүү хямд төсөр ба мэс заслын зардал нь илүү хямд төсөр болдог.
7. Их дээд сургуулийн оюутан(баклавр, мастер, докторантур) нь Young Life in Seoul (美在首尔)-ийн цахим хуудсаар дамжуулан захиалга өгвөл 15% -ийн хөнгөлөлт эдлэх боломжтой.

06. Солонгост мэс засал хийлгэх тохиолдолд аюулгүй бөгөөд дараах ямар нэгэн асуудал байхгүй болов уу?

Солонгосын гоо сайхны мэс засал нь дэлхийд алдартай бөгөөд одоо ч дэлхийн өнцөг булан бүрээс тоо томшгүй олон үйлчлүүлэгч нар ирсээр л байдаг. Энэхүү алдар хүнд нь өндөр технологитай нарийн мэргэжлийн эмч нар бүхий эмнэлэгт дэвшилтэт тоног төхөөрөмж суурилуулсан байдаг болохоор боломжтой байдаг. Солонгост өндөр нэр хүнд бүхий Солонгосын эмч гадаадад мэс засал хийж чаддаггүй шалтгаан нь тухайн газарт дэвшилтэт төхөөрөмж нь байдаггүй учраас юм.
Young Life in Seoul (美在首尔) нь Солонгосын засгийн газар(Эрүүл мэндийн яам, Солонгосын аялал жуулчлалын газар)-ын зөвшөөрөлийг авсан компаний хувьд аюулгүй мөн засгийн газрын баталгааны даатгалд элссэн учир аюулгүй байдлын баталгааг бид өгдөг.

07. Солонгост мэс засал хийлгэхийн тулд захиалгаа хэрхэн өгөх вэ?

Young Life in Seoul (美在首尔)-ийн цахим хуудасны захиалгын булангаар дамжуулан захиалгаа өгвөл манай компаниас дараа дараачийн алхамуудыг тань зааварчилах болно. Захиалгын булан нь Хятад хэл болон англи хэлээр хийгдсэн ба энэхүү хоёр хэл дээр зааварчилгаа явагдана.
Солонгост ирвэл нарийвчилсан тодорхой Medical Aesthetic –ийг явуулахын тулд тухайн орны хэлийг ойлгох орчуулагч Инчон олон улсын нисэх буудлаас эхлээд эмнэлэгийн зөвөлгөө, аялалын хөтөлбөрийн хөтөчийн үүргийг гүйцэтгэх болно.

여러병원로고

Солонгос эмнэлэг

  • 리젠성형외과
  • 원진성형외과
  • BK성형외과
  • 그랜드성형외과
  • 라프린
  • 아이디
  • 압구정연세안과
  • 미인만들기성형의원

ETC

마이너스
No Title Name Date Hit
2 All women's wish, "baby face," how can we have it and maintain it? 美在首尔 2014-02-03 14,595
1 Which is the famous hospital In Gangnam of Seoul ?? Young Life in Seoul 2013-12-27 18,328
[first]... [prev] 1 [next] ...[last] (total 2 ::: 1 page)